Эдийн засаг:
Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр орон нутагтаа буцсан иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлахаар болсон. Харин тухайн иргэний ар гэрийнхэн аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хүнтэй уулзахгүй байхыг эмч мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд зөвлөж байсан юм. Тэгвэл Орхон аймаг халдварын голомттой бүсээс ирсэн иргэдийн ар гэрийнхнийг ажиглалтын 14 хоног дуустал ажлаас нь түр чөлөөлөхөөр болжээ. Аймгийн Засаг дарга өчигдөр /2020.12.08/ уг захирамжийг гаргаж, аж ахуй нэгж, албан байгууллагуудад хүргүүлжээ.
Захирамжид, “Covid-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын голомттой газраас ирсэн иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад байлгах хугацаанд тэдгээр иргэдтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг ажилд нь явуулахгүй” хэмээжээ.
Орхон аймагт өчигдрийн байдлаар covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 24 ба энэ сарын 7-нд нэмж халдвар илрээгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46