Мэдээ мэдээлэл

"Шинээр батлагдсан тохиолдол болох Амгалан гаалийн газрын ажилтны ойрын хавьтал 50 хүнээс халдвар илрээгүй"

Хуваалцах:


Амгалан гаалийн газрын ажилтнуудыг тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулахад нэг ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Мөн тэрбээр “Гаалийн газрын ажилтны ойрын хавьтал буюу гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд 50 хүнийг тогтоон шинжлэхэд халдвар илрээгүй. Одоогийн байдлаар дам хавьтал болсон 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй.
Улаанбаатар хот халдварын голомттой бүс учраас батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг давтан шинжилгээнд хамруулахаас гадна тандалтын шинжилгээг хийж байгаа. Тандалтын шинжилгээг олон хүн ажиллаж буй байгууллагууд, хүнсний худалгааны төвүүдэд хийгээд явж байгаа. Эдгээр эгзэгтэй цэгүүдэд шинжилгээ хийж, халдварыг олж авч байгаа нь илрүүлгийн чухал асуудал. Энэ тохиолдлоос болоод хөл хориог цуцлах Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх эсэхийг би мэдэхгүй” хэмээн хэллээ.скачать dle 12.0