Эдийн засаг:
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ.
- Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК 7 машинаар 10 рейс ачиж нийт 36 тонн хог хаягдлыг 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос тээвэрлэлээ.
- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын 1, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн 1 машин, 2 рейсээр нийт 10тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
- Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн 2 байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 98 тонн хог хаягдлыг 8, 12, 13 дугаар хорооноос тээвэрлэлээ.
Эхний өдөр нэгдсэн дүнгээр 144 тонн хог хаягдлыг ачиж тээврэлэлээ. Өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн 5 машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын 4 тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гаргалаа. Ажил энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46