Улс төр

М.Оюунчимэг гишүүнд итгэл хүлээлгэх салбар

Хуваалцах:

Эмэгтэй улс төрчдөөс хамгийн үр өгөөжтэй, манай нийгмийн нэн тулгамдсан асуудлыг шударгаар гарган тавьж, гарц шийдлийг оновчтой тодорхойлдог гээд түүний ажлыг тоочвол маш их зүйлийг дурдах болно. Тиймээс М.Оюунчимэг гишүүнд сонгогчид итгэл хүлээлгэн төрд төлөөллөө болгон дахин илгээсэн нь тодорхой.

Тэрбээр ялангуяа байгаль орчин, экологийн салбарт "бай”-гаа оносон бодлого, шийдлээ чиглүүлж, тэр бүхэн олны талархалыг хүлээсээр ирсэн. Өргөдлийн байнгын хороог даргалж, Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулгах, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах, байгаль орчинд хор хөнөөлтэй нэг удаагийн хальсан уутыг худалдаанд хэрэглэхийг хориглох гээд Байгаль орчноо хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Өмнөх хоёр сайд нарт үүнээс илүүг хийсэн нь үгүй гэдгийг хэн бүхэн төвөггүй хэлнэ. Тиймээс М.Оюунчимэг гишүүнийг цаашид энэ чиглэлд дагнасан байр суурийг олгож, байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг итгэл хүлээлгэн хариуцуулж, зоримог, үр өгөөжтэй шийдэл, гарцуудыг түүнээс нэхэх нь нүдээ олсон томилгоо байх болно. Эрхэм гишүүн иргэдийн өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ирсэн туршлагатай, ард түмэндээ ойр, байгаль орчиндоо ээлтэй түшээгийн хувьд манай улсын хөгжлийн гурван тулгуурын нэг болсон энэ салбарт цаашид хийж бүтээх, хэрэгжүүлж үргэлжлүүлэх маш олон ажил бий гэж итгэж байна.

скачать dle 12.0