Эдийн засаг:
Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгуулиа хийх бэлтгэлээ хангах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ холбогдох хуулиудыг баталж дуусгах хоёр л байна даа. Иймээс УИХ-ын чуулганаар ямар хууль хэлэлцэх хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, түүний бэлтгэлийн талаар мэдээллийг багцлан хүргэж байна.
УИХ энэ сарын 15-нд хаврын ээлжит чуулганаа нээнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин долоодугаар зүйлийн хоёрдугаарт “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан байгаа. Тиймээс энэ жилийн хаврын чуулган эрт эхэлж байгаа хэрэг. Түүнчлэн энэ ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн дийлэнх нь мөн л Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хийгдэх хуулийн төслүүд байгаа юм. УИХ-ын намрын чуулган өндөрлөх үеэр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталж байв. Тус тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлсэн байдаг. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн 50 төслийг тогтоолд тусгаж байлаа.
Жишээ нь, “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл, боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн тогтолцооны хуулийн багц төслүүд, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төслийг дурдаж болох юм. Дээр нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг ч энэ чуулганаар хэлэлцэх гэж байгааг дуулгах нь зөв байх.
Энэ оны нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолыг баталж байлаа. Тус тогтоол ёсоор бол өнөө жил болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургаадугаар сарын 9-ний лхагва гарагт товлогдоод байгаа юм. 2017 оны сонгууль зургаадугаар сарын 26-нд болж байлаа. Харин энэ жил хэд хоногоор нааш нь татсаныг өнөөгийн Боловсрол, шинжлэх ухааны сайд тогтоол батлагдах үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Санал авах өдөр нь зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасан. Тэгэхээр СЕХ-ноос бидэнд үндэслэлээ ирүүлсэн. Өмнө сонгуулийг баасан гарагт зохион байгуулаад байсан юм билээ. Ингээд маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр таардаг. Дулааны улиралд олон хоног амрахаар иргэд хөдөө гадаа явчихаад, сонгуулийн ирцэд нөлөөлөөд байдаг тул лхагва гарагт зохион байгуулахаар товлосон юм” гэж хариулж байж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аудитын байгууллагаас сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооно хэмээн заасан байдаг. Тэгвэл Үндэсний аудитын газраас 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Үндэсний аудитын дөрөвдүгээр газрын дарга Я.Самбууням “Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ дүнг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзан үзсэн" гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49