Мэдээ мэдээлэл

МЗХ-ны удирдлага Монголбанкинд хандлаа

Хуваалцах:

Дэлхий даяар үүсээд байгаа цар тахлын улмаас улс орон, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд тулгараад байгаа. Тэр тусмаа залуу гэр бүлүүд болон жижиг дунд бизнес эрхлэгчид, стар апп эрхлэх залуучуудын хувьд зээлээ төлж чадахгүйгээс хар жагсаалатанд орох цаашилбал нэмэлт хөрөнгө оруулалт, зээл авч чадахаа болих гэх мэт асуудлууд тулгараад байгаа.
Тийм учраас Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монгол банкны удирдлагуудтай уулзаж, санал солилцох хүсэлт гаргасан байна. Үүнд тус холбооны зүгээс Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн ангилал буурч цаашдынх нь зээл авах боломжийг хязгаарлаж байгаа залуучуудын зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийг 1 удаа арилгуулах хүсэлт тавихаар хандаж байгаа юм байна.
скачать dle 12.0