Мэдээ мэдээлэл

48265 хүнийг вакцинжуулаад байна

Хуваалцах:
 
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Эхний үед дархлаажуулалтын байнгын болон түр 22 цэгийг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн байгуулж, өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл хэр их байгааг 10 гаруй хоног тандаж  үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй. Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Ингэснээр гуравдугаар сарын 9-нд 41 цэг ажиллаж 9470 хүнийг вакцинд хамруулж, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30446 хүнийг вакцинжуулаад байсан. Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 16786, онцгой байдлын 1254, цагдаа 3027, мэргэжлийн хяналтын 248, хорооны хэсгийн ажилтан1417, 59-64 насны 118, стратегийн ач холбогдол бүхий байгууллагаын 7360, худалдаа, банк, боловсролын 235, 18-25 нас нэг хүн тус тус хамрагдсан.
Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, спорт зааланд нийт 14 цэг нэмэлтээр байгуулж бэлэн байдлыг хангаснаар дархлаажуулалтын 46 цэгт 86 багийн 555 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 17819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 48265 хүн коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдаад  байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


скачать dle 12.0