Мэдээ мэдээлэл

Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинд хамруулна

Хуваалцах:
 Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулахаар болжээ.
Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.
Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/Гуравдугаар сарын 26
  • Өвөрхангай аймаг 10:00
  • Дорнод аймаг 10:30
  • Булган аймаг 11:00
  • Завхан, Архангай аймаг 11:30
  • Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
  • Сэлэнгэ аймаг 13:00-17:00
Гуравдугаар сарын 27
  • Төв аймаг 09:00
  • Сүхбаатар, Увс аймаг 11:00
  • Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
  • Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.скачать dle 12.0