Эдийн засаг:
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаагаараа онцлог болж байна.
Энэ оны 3-р сарын 1-нээс 10-ны өдрийг дуустал хугацаанд аймаг, нийслэлтийн сонгуулийн хороонд ажиллахаар нийт 420 төрийн албан хаагч цахимаар бүртгүүлж, сургалтад хамрагдсан аж. Харин энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд сорилын шалгалтыг мөн цахимаар зохион байгуулж, сорилын шалгалтад хангалттай оноо авсан, төрийн албан хаагчид тавих тусгай шаардлагыг хангасан 198 албан хаагчийг томилжээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн хороодод ажиллах хүнийг 30-40 хувийн нөөцтэй байхаар тооцож, 105 төрийн албан хаагчийг нөөцөд бүртгэсэн байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49