Мэдээ мэдээлэл

БУЛГАН: Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Хуваалцах:
 
Булган аймагт өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ зогсоохоор шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон суманд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдсантай холбогдуулан аймгийн хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллага болон нийтийг хамарсан хурал, цуглаан, спортын тэмцээн, уралдаан, бассейн, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг зогсоолоо. Мөн архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх, 0-18 насны хүүхэд болон 60-аас дээш насны ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг зөвлөх, сануулах, халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд дархлаагаа дэмжихийг уриалжээ.
Аймаг, сумдаас орох, гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоож, постын хяналтыг сайжруулж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас голомттой бүсээс зорчих иргэдийг PCR-ын шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн орон нутагт нэвтрүүлэх, ажиглалт, тусгаарлалтад долоо хоногийн хугацаанд байлгах, тогтмол хяналт тавих, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагад даалгалаа. 
скачать dle 12.0