Эдийн засаг:
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан.Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгсөн. Тэрбээр "Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22:55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн өргөн чөлөө” АПУ-ХХК-ийн арын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины толийг шүргээд цааш яваад замын хажуугийн хайс, хашлагыг мөргөж, улмаар шатсан талаар дуудлага мэдээллийг хүлээн авч жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газарт бүрэлдэхүүн очиход "Nissan-Teana" маркийн автомашин замын хайс, хашлага мөргөсөн хагас шатсан байдалтай байсныг 105 унтраасан ба уг автомашины жолооч ГССҮТ-д 103-р хүргэгдсэн байсан. Улмаар тухай автомашины жолооч гэх “П” ГССҮТөв дотор драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан. Мөн цуснаас дээж авч, ШШҮХ-нд тогтоолын хамт хүргүүлээд байна. Тухайн зам тээврийн ослыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэв.Эх сурвалж: shuurhai.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46