Эдийн засаг:
-Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь зөв үү. Энэ шинжилгээг ямар эмнэлгүүд авдаг вэ?
-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг заавал өгөх шаардлагагүй. Эсрэг биеийн шинжилгээ нь өртөг өндөртэй шинижлгээ байдаг. (Одоогийн байдлаар вакцины хоёр дугаар тунг эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн ажилтнуудад хийж байна. Харин иргэд, олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 25-аас вакцины хоёр дахь хийж эхэлнэ.)
-Вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн хэд нь халдвар авсан бэ?
-Хамгийн сүүлийн мэдээгээр 617.183 хүн вакцин хийлгэснээс 2304 буюу 0,04 хувь нь халдвар авсан байна. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин авснаас хойш 0-21 хоногтоо халдвар авсан байгаа. Монгол Улсад дөрвөн өөр үйлдвэрлэгчийн гурван төрлийн вакцин хийгдэж байгаа. Дөрвөн өөр үйлдвэрлэгчийн вакцинаар нь аваад үзэхэд халдвар авсан хүн 0,3-0,9 хувийг эзэлж байгаа.
-Вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яах ёстой вэ? Үүн дээр зөвлөөч.
-Ерөнхийдөө вакцины дархлаа вакцин бүр дээр өөр байгаа. Тэгэхээр 70-95 хувьтай байна гэсэн хамгийн сүүлийн мэдээ байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр вакцин хийлгэсэн ч таны 70-95 хувь хамгаална гэсэн үг. Тийм учраас вакцины хоёр дахь тунгаа аваад би 100 хувь хамгаалагдлаа гэж үзэж хэрэггүй. Ерөнхийдөө дэлхий нийт амьдралын шинэ хэв маягыг амьдраладаа хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа. Энэ нь юу вэ гэхээр вакцинаас үл хамаараад та амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих, гаруу угаах гэсэн үндсэн гурван дэглэмийг хэрэгжүүлж, энэ нь бидний өдөр дутмын амьдралын шинэ хэв маяг болох ёстой. Үүнийг л зөвлөөд байгаа юм. Тэгэхээр вакцины хоёр дахь тунгаа хийлгэчихээд маскаа авна гэсэн үг биш.
-Корона тусаад эдгэрсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай юу? Албан байгууллага руу орох, хөдөө орон нутаг явахад заавал шинжилгээ шаардах юм.
-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс маань дахин шинжилгээ өгөх шаардлага ерөөсөө байхгүй. Халдвар аваад эдгэрсэн хүнийг ажилд нь буцаад оруулахдаа тухайн байгууллага нь шинжилгээ битгий нэхээч ээ. Халдвар аваад эдгэрсэн хүн маань эмнэлгээр эмчлэгдэж байсан эмнэлгийнхээ эмчээс тухайн эмнэлэгт эмчлэгдсэн гэсэн магадлагаагаа авна. Гэрээр тусгаарлагдан эмчлэгдсэн хүн бол харьяа дүүргийнхээ өрхийн эмчээс магадлагаа аваад, үзүүлээд явах боломжтой байгаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46