Эдийн засаг:
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар АН-ын АНУ-ын DCI Group-тэй гэрээ байгуулсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2008 оны долдугаар сарын 1-ны үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцооны талаар дурдсан юм. Уг тохиролцоо нь “Аливаа сонгуулийн үеэр гадна дотнын байгууллагаас дэмжлэг туслалцаа авахгүй байх. Сонгуулиар зөвхөн Монголчуудынхаа хүчээр хувь заяагаа шийдэцгээж байя гэсэн тохиролцоо байсан. Гэтэл энэ тохиролцоо АН-ын хийсэн уг гэрээгээр эвдэгдлээ” гэв.
АН-ын 50 мянган ам.долларын гэрээ хийсэн баримт нь АНУ-ын Foreignlobby.com сайтад нийтлэгдсэн байсан ба уг байгууллага нь АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага улс төрийн хүчний өмнөөс лобби хийсэн тохиолдолд бүртгэдэг байгууллага аж. Харин үүнд бүртгүүлэхийн тулд талууд хоорондоо хийсэн гэрээгээ хавсаргадаг бөгөөд энэ нь АНУ-ын хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын сөрөг тагнуулын хэлтэст хүртэл бүртгэгдэн уг вебсайтад нийтлэгддэг аж.Ямартай МАН-ын зүгээс АН-ыг уг гэрээ хийсэн эсэхэд эргэлзэж байгаа ч АНУ-ыг АН-ын нэрийг өмнөөс өөрсдөдөө 50 мянган долларын төлбөр төлж Ц.Тувааны нэрээр гарын үсэг зурахгүй нь ойлгомжтой гэдгийг хэлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Уг байгууллага нь АНУ-ын хуулийн дагуу аливаа гадна дотнын байгууллага АНУ-тай хийсэн хууль бус лоббиг ил болгодог байгууллага юм. Уг байгууллагын веб сайтад Ази болон бусад улс орны авилгын сүлжээтэй холбогдсон Америкийн лобби компанийг хөлсөлсөн асуудлуудыг ил болгож тавьсан байгаа юм. Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын 21-нд Монголын Улс төрч Уул уурхайн асуудалтай холбоотой авилгын хэрэг дээр лобби хөлсөллөө гэх Б.Сайханбилэг гишүүний лобби гэрээг ил болгосон байна. Мөн төрийн эргэлт хийгээд буй Мьянмарын цэргийнхний 2 сая долларын лобби гэрээг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр тавьсан байна” гэлээ.Мөн түүнчлэн АН-ын хийсэн гэрээнд 50 мянган ам доллароор зогсохгүй хэвлэл мэдээллийн үйлчилгээний салбарт хийсэн үйлчилгээнийхээ төлөө 100 мянган доллараас доошгүй төлбөр төлбөл ажлын 3 хоногт багтаан нэхэмжлэх хүлээн авснаас хойш шилжүүлэх ёстой гэх баримт байсныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлж байв.Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн жилд гадны ямар нэгэн байгууллагатай гэрээ хийхийг хатуу хориглосон байдаг. Түүнчлэн намын хуульд аливаа намын бүх үйл ажиллагаа болон санхүүжилт олон нийтэд ил тод байх ёстой. Гэтэл АН-ын хийсэн гэрээний үнийн дүнг харахад 142 сая төгрөг болох ба АНУ-ын хэвлэлд төлсөн төлбөр нь 285 сая төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл АН-ын хийсэн энэ гэрээний үндсэн үүрэг нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Монголын ард иргэдийн тархийг угаах үйл ажиллагаанд зарцуулагдана гэсэн үг юм.Иймд улс төрийн хувьд ч тэр, тусгаар улсын хувьд ч тэр Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа учир АН-ыг уг асуудалд албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг хүслээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49