АТГ-аас 2021 оны 04 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 225 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж, өнгөрсөн долоо хоногт 207 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 313 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 88 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн ажиллаж байгааг АТГ-аас мэдээллээ.