Онцлох мэдээ / Улс төр

О.Цогтгэрэл санал тавьж, М.Тулгат гэдийжээ

Хуваалцах:
 
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед хамгийн их сандаралдаж буй нам бол АН. Хоёр талд дарга нар тодорчихсон, Улсын дээд шүүх алийг нь ч хүлээж авахаас татгалзчихсан. Дээр нь лидер нэр дэвшигч байхгүй энэ үед учраа олохгүй байгаа сурагтай.
Гэхдээ Ц.Тувааны талаас буюу О.Цогтгэрэл С.Эрдэнийн намын М.Тулгатад санал тавьж, өчигдөр уулзацгаажээ. О.Цогтгэрэлийн зүгээс "Ерөнхийлөгчийн сонгуульд хамтраад оролцъё. Нэр дэвшигчээ тодруулъя. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг нэр дэвшүүлье" гэх утгатай саналыг хэлжээ. Гэвч М.Тулгат хүлээж аваагүй гэнэ. Тиймээс О.Цогтгэрэл өнөөдөр 14:00 цагаас Үндэсний бодлогын хороогоо хуралдуулах зар тараажээ. Мөн нөгөө талд М.Тулгатын талынхан маргааш Ерөнхийлөгчид нэр дэвших нэр дэвшигчээ бүртүүлнэ гэж байгаа юм. 
скачать dle 12.0