Эдийн засаг:
Америкчуудын оролцоотойгоор Украйнд болсон Оранж хувьсгалтай зэрэгцээд Монголын улстөрд гудамжны улстөрчдийн үр соёолж эхэлсний нэг нь С.Ганбаатар. Хятадын Фенг Шү-гийн урсгалыг Монголд анх оруулж ирж хогийн шүүр, тогоо, шанагаа хаана яаж байршлуулахаас баяжих эсэх нь шалтгаалдаг хэмээн монголчуудын тархи угаалтаар хувийн бизнесээ эхлүүлж байсан С.Ганбаатарыг түрүүвч даллагч Сарандаваагийн өвөг эцэг гэж ойлгож болно. Шар алчууртны хөдөлгөөн хэмээн нэрлэгдэж байсан Магнай Ганбаатар тэргүүтэй жагсагчдид өнөөдөр бүгд улстөрд орсон. УИХ-ын эрхэм гишүүний өндөр сэнтийд хүртэл залагдаж үзсэн. Мода Монголоор дуусдаг гэдэгчилэн гудамжны жагсагч тэмцэгчдийн нэр хүнд одоо шалтаа унасан. Хүмүүс ч тоохоо больсон. О.Магнай 07/01-ээс хойш гудамжинд байтугай улс төрд харагдахаа больсон бол С.Ганбаатар Төрийн ордонд л шургалж байвал хэнтэй бол хэнтэй нийлж өлссөөр жагссаар тэмцсээр л яваа.
Харин яг юуны төлөө вэ?
- Шар алчууртны хөдөлгөөнд жагссан тэмцсэн – МҮЭ-ийн Ерөнхийлөгч болсон
- Оюутолгойн эсрэг тэмцсэн – УИХ-ын гишүүн болсон /2012-2016/
-Шударга ёсны төлөө тэмцсэн – Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшсэн /2017 он/
-Эрдэнэтийн 49 хувийг Монголчуудад өгөхөөр тэмцсэн – УИХ-ын гишүүн болсон/2020 - одоо/
У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх Ажлын хэсгийг байгуулж, Эрдэнэтийн 49 хувийг сахал тэргүүтэй МАНАН бүлэглэлийнхнээс төрд авч Монголын төр 100 хувь эзэмшиж байгаа. Одоо тэмцэх сэдэвгүй болсон С.Ганбаатар эрх баригч МАН-тай тэмцэх гэсэн боловч хамтрах улс төрийн хүчингүй хоосон хоцорсон тэрбээр мөнгө биш нам даллаж эхлээд байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49