Улс төр

Засгийн газар хөл хориог сулруулах журмыг хэлэлцэнэ

Хуваалцах:
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ.Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.
Улсын хэмжээнд өчигдрийн 11.00 цагийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 40396 болов. Мөн тус халдвараар нийт 126 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

скачать dle 12.0