Улс төр

Дээд шүүх С.Эрдэнийн бүртгэл хэвээр гэсэн хариу гарчээ

Хуваалцах:
 
АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо. Энэ нь өчигдөр УДШ- ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь  хэвээрэй байгаа гэсэн хариуг хүргүүлсэнтэй холбоотойг албаны эх сурвалж хэлж байна. Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.
Харин УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүгийн бичсэнээр Давж заалдах шатны хурлыг хойшлуулснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчинтэй шийдвэрээр  Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэсэн "амиа аргацаасан" арга бололтой. УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн талын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-ынхан үүсэж болзошгүй энэ байдал болон хуулиа хамгийн сайн мэдэж ойлгож байгаа. Гэвч ийм үл ойлгогдох байдлыг эцэслэхийг хичээхгүй байгаа нь тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх эсвэл АН-ыг нэгмөсөн булшлахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй юм.
скачать dle 12.0