Улс төр

Б.Бат-Эрдэнэ: Ц.Анандбазарыг шалгах шаардлагагүй

Хуваалцах:
 
Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлаар"ME ТOO Монгол" үндэсний хөдөлгөөн   УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр шаардлага хүргүүлжээ. 
Тэгвэл Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос тус шаардлагын дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгах боломжгүй хэмээн хариу өгчээ. 
Тус Байнгын хорооноос  иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох хуулийн байгууллага шалгаж байгаа учраас давхар хянан шалгах боломжгүй, ёс зүйн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.


скачать dle 12.0