Мэдээ мэдээлэл

“Ажлын байр дэмжих” зээлийн эх үүсвэрийг нэг их наядаар нэмэгдүүллээ

Хуваалцах:


Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас ААН-үүдээ хамгаалах “10 их наядын цогц төлөвлөгөө”-г  баталсан.  Үүний хүрээнд  “Ажлын байр дэмжих” зорилгоор хоёр их наядын хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар  дамжуулан  иргэд, ААН-үүдэд  хоёр сарын өмнөөс олгож  эхэлсэн.  Ингэснээр цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд өртөж  эргэлт нь зогсоод байсан ААН-үүдэд “сэхээ”  өглөө хэмээн  бизнес эрхлэгчид  ам сайтай байна.
Жилийн гурван хувийн хүү,   цаг үеийн нөхцөл байдал зэргээс шалгаалж  “Ажлын  байр  дэмжих” зээл эрэлт ихтэй байгаа   ажээ.  Энэ сарын 14-ний өдрийн байдлаар “Ажлын байр  дэмжих”  зээл авах хүсэлтэй иргэд, ААН-ийн зээлийн хүсэлт таван их наядад хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл,  зээлийн нийт эх үүсвэрээс нэг дахин их мөнгөн дүнтэй  зээлийн хүсэлт ирсэн байна.   Тиймээс  эрэлт хэрэгцээг харгалзан  үзэж зээлийн эх үүсвэрийг   нэг их наядаар нэмэгдүүлсэн  тухай Сангийн яамнаас мэдээллээ.
Цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас  бизнес эрхлэгчдээ хамгаалахын тулд Засгийн газар  зээлийн шаардлага, хүү   зэрэгт  нэлээн анхаарч уян хатан нөхцөлийг тавьсан. Уг зээлийн жилийн хүү  есөн  хувь. Иргэнд очих зээлийн хүү гурван хувь юм.  Түүнчлэн Зээлийн батлан даалтын сан  барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа зээл хүсэгчдэд батлан даалт гаргаж байна.
Зээл хүсэгч нарт   ганцхан НӨАТ төлөгч байх эсвэл НӨАТ-өөр бүртгүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа. АНН-үүд  маргааш зээлийн хүсэлт гаргах гэж байгаа бол өнөөдөр НӨАТ-өөр бүртгүүлж зээлийн хүсэлт гаргах боломжтой гэсэн үг. Гагцхүү  заавал бүрдүүлэх ёстой  холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэхэд   зээл олголт асуудалгүй байгааг албаныхан хэлж байна.
С.Хулан


скачать dle 12.0