Эдийн засаг:
Нийслэлийн Засаг даргын А/323 дугаар захирамжаар бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээний хүрээнд “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар Улаанбаатар хотын 6 дүүргийн 100 хорооны 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарих ажлыг хийж буй. Тэгвэл энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн гэр хорооллын 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хорооны нутаг дэвсгэрт нийт 420 орчим айл өрхийн хашаанд тарих 14 нэр төрлийн 2000 тарьц, суулгацыг Нийслэлийн байгаль, орчны газраас дүүргийн удирдлагуудад гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн удирдлагуудаас гадна Нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл оролцсон.
Арга хэмжээний нээлтийн үеэр НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Модыг хэрхэн яаж арчилж, ургуулах вэ гэдгийг манай иргэд болон төр хувийн хэвшлийнхэн бүгд мэддэг болсон. Модыг тарих нь чухал ч маш сайн арчилгаа хэрэгтэй. Мөн хашаан дотор таривал үр дүнд хүрэх нь илүү. Тэр ч утгаараа “Өрх бүр хашаандаа мод таръя” гэсэн уриалгыг манай иргэд талархаж хүлээж авч байна. Манай дүүргийн хувьд газар нутаг багатай. Иймээс бид дүүргийнхээ боловсролын байгууллагуудаа түшиж, сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгоё гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ жил 10 цэцэрлэг, 5 сургуулийг сонгож талбайгаа бэлдээд, хэрэгжүүлэх төслийг эхэлж байгаа. Энэ ажлыг “Баянгол-Агропарк” хариуцаад, бүтээн байгуулалтын зөвлөгөөг өгнө. Энэ ажил 2022, 2023, 2024 он гээд үргэлжилнэ. Өнөөдөр нэг хороон дээр 250 өрхөд тарьц, суулгац бэлтгэсэн. Нийт 2000 тарьц, суулгац. Мод тарих зөвлөмжийн дагуу та бүхэн маань модоо тарьж, сайн арчлаарай. Мод болгон бүртгэлтэй, пасспортой байна. Тэгэхээр дараа жил тооллого хийгдэнэ гэсэн үг. Яаж арчилж, яаж ургуулж байна вэ гээд. Мод тарих арга хэмжээг дэлхийн нийтийн маш олон хүний хүн болгон. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, хамтарч ажиллаж байгаа. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье” гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын захирал Г.Цагаанхүү “Энэ жил 25000 ширхэг тарьц, суулгацыг нийслэлийн хэмжээнд тарьж байгаа. Энэ ажил нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа учраас холбогдох байгууллагууд талархан хүлээж авч байна. Мод тарих амархан. Хамгийн гол нь ургуулж, цаашлаад өөрсдийнхөө амьдрах орчныг сайжруулах, агаар орчныг бохирдлыг бууруулах, өөрсдийнхөө эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Бидний өгч байгаа энэ тарьц суулгацыг та бүхэн арчлаад, ургуулаад сайхан ногоон төгөлтэй болоорой гэж хүсье” гэж хэлсэн юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Би хорооллын хоёрдугаар байранд өссөн. Энэ дэнж дээр тоглож өссөн хүүхэд. Нийслэлийн байгаль, орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Нийслэлийн хот тохижилтын газар, Баянгол дүүргийн иргэд аж ахуйн нэгж хамтарч энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаад баяртай байна. Модоо эзэнтэй байлгаж, ургуулж, сүүдэрт нь тухалж суух тэр сайхан өдрийг мөрөөдөж та бүхнийг арчилж хамгаалаарай гэж хүсэх байна” гэлээ.
Ташрамд мэдээлэхэд, нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Нийслэл хотын хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьжээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46