Эдийн засаг:
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа Орхон аймагт үргэлжиллээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт”-д олон удаа иржээ. Цаашид Орхон аймгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой бүтэцтэй ажиллах шаардлагатайг тэрбээр онцлов. “Монгол Улсынхаа хөгжлийг том зургаар харах хэрэгтэй. Аймаг орон нутагтаа бүсчилсэн хөгжлийг чухалчилна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд аймаг, сумыг хатуу хучилттай автозамаар холбох “Мянганы зам” төсөл үргэлжилнэ. “Эрдэнэт” үйлдвэрийг “хөгшин үнээ” гэж улсын өмчийг хувьдаа эзэгнэх санаархалтай хэсэг бүлэг хүмүүс хэлж байсан. Нөөцийг нь шалгаад үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” хөгшин биш “залуу үнээ” байсан. Одоо 60 жил ашиглах боломжтойг бид тогтоосон. Тус үйлдвэрийн ашгаас 650 тэрбум төгрөгийг ард түмэндээ өгсөн гээд нийт ард түмний өмнөөс тус үйлдвэрийнхэнд талархлаа илэрхийлэв.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Нийт айл өрхийн болон 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг та бүхэн төлж байна. Өөрөөр хэлбэл, цар тахалтай энэ хүнд цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ард түмнээ тэжээж байна. “Эрдэнэт”-ийн зэс ард түмнийхээ гэрт, гарт очсон. Тийм ч учраас би сонгуулийн уриагаа “Баялагтаа эзэн Монгол” гэж нэрлэсэн юм шүү” хэмээн онцоллоо.
Тэрбээр, ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол Эрдэнэт хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлж, “Инновац, цахим, технологийн үндэсний загвар хот” болгохыг дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, дагуул хот, суурингууд байгуулах “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ гэлээ.
Эрдэнэтийн иргэдийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн томоохон төслүүдээ үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаа учраас дэмжиж, сонгуулийн ажилд нь амжилт хүсч байлаа. Мөн иргэд нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Эрдэнэтийг Улаанбаатартай холбосон автозамыг дуусгах, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, инженерчлэлийг сайжруулах талд анхаарч ажиллахыг захилаа. Эрдэнэт хотыг инновацид түшиглэн цахим бодлогоор хөгжүүлэх заалтыг дэмжиж байлаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн “Баялгийн шударга хуваарилалт” хэсэгт “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллах заалт тусгаад байгаа юм. Мөн техник технологийн дэвшлийг шингээсэн, байгаль орчинд хор хөнөөлгүй, эдийн засгийн хувьд харилцан ашигтай, монгол хүний оролцоог хангасан, ил тод хариуцлагатай уул уурхайг дэмжинэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49