Мэдээ мэдээлэл

Эх орондоо саяхан буцаж ирсэн залуу ийнхүү бичжээ

Хуваалцах:

Австрали улсад ажилладаг, Эх орондоо саяхан буцаж ирсэн залуу ийнхүү бичжээ.
Тэрбээр "2011 онд Австрали улсад сурч байсан эгч дээрээ жуулчны визээр анх очсоноос хойш энэ улсад сурч, ажиллаж, амьдраад бараг л 10 жил болсон байна. 2020 оны 12 дугаар сард тусгай үүргийн нислэгээр Монголдоо ирснээс хойш бараг л 6-н сарын турш энд тэнд тусгаарлалтанд л байлаа. Хөдөө явах шалтгаанаар СБД-н 31-р сургууль дээр ПСР шинжилгээ өгөх үед хурууны хээгээ уншуулсан билүү, регистрийн дугаараа хэлсэн билүү сайн санахгүй байна. Тэр нэг бүртгэл хийгээд байсан утсан дээр нь миний мэдээллээр шал танихгүй хүний зураг (үл таних ах хүү) гарч ирж гайхшралд оруулав. Тухайн үедээ ч эхнэртэйгээ ярилцаад л гайхаад л өнгөрлөө. ПСР-н маань хүчинтэй хугацаа нь ч дуусаж нөгөө газраа ПСР дахин өгөх шаардлага гараад очихдоо харин үл таних ах хүүгийнхээ зургийг дараад, бас тэнд байсан хүмүүст тайлбарлаж хэлэв.-Энэ миний зураг биш байнаа, энэ зургийг хаанаас татаж танай төхөөрөмж дээр гарч ирж байгаа юм бол гэж асуув.
Тэгсэн "Иргэний Бүртгэлийн системээс л регистрийн дугаарын дагуу татагдаж байгаа бидэнд мэдэх юм алгаа" гэж бүртгэл хийж байсан аниа хэлэв.
Намайг бараг 10-аад жил байхгүй байхад УИХ болон орон нутгийн хичнээн сонгууль болсон билээ. Мэдээж иргэнийхээ эрхийг эдэлж тэнд байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд бол саналаа өгч байсан. Харин манийг тэнд байхад нөгөө ах хүү энд миний өмнөөс л УИХ болон Орон нутгийн сонгуульд санал өгөөд яваад байсан юм биш байгаа? Бас нотариат, ТҮЦ машин, emongolia, ebarimt өөр юу ч байдаг юм магадгүй, миний иргэний үнэмлэхийг ах хүү өөрийнхөө зурагтай хэвлээд авцан надтай зэрэгцээд миний өмнөөс амьдраад байгаа юм биш байгаа гэж бодох юм. Одоо 6-р сарын 9-нд очиод саналаа өгөх гээд хуруу муруугаа уншуулдаг тэгсэн нөгөө том дэлгэцэн дээр ах хүүгийн зураг өөдөөс хараад байж байх вий дээ гэж. Ажиглагч нар нь энэ чи биш байна, сонгууль луйвардах гэлээ бла бла гээд загнах вий дээ. Өөрт тохиолдсон бодит байдал болон баримтан дээр тулгуурлан хардах эрхээ эдэлж бичлээ" хэмээжээ..
скачать dle 12.0