Мэдээ мэдээлэл

Сураггүй алга болсон охиныг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Хуваалцах:
 
Өчигдөр буюу зургадугаар сарын 03-ны орой 20:40 цагийн үед 10 настай Н.Мичидмаа охин Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ гараад одоог болтол буцаж ирээгүй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
 
Тэгвэл охиныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж тус дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, охин Содон хорооллын тоглоомын талбай орчмоос олджээ.


скачать dle 12.0