Эдийн засаг:
Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг өнөөдөр газраар тээвэрлэж байна. Итали руу экспортод гарч буй энэ 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг аж.
“Ханбогд кашимер” компани урьд нь ноолуураа Итали улс руу экспортлохдоо Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаа зарцуулж байсан бол ийнхүү газраар тээвэрлэснээр 20 гаруй хоногт зорьсон газраа хүргэх юм.
Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46