Дэлхийд

Япон Вьетнамд нэг сая тун вакцин хандивлана

Хуваалцах:


Манай улсаас Вьетнамд коронавирусний нэг сая тун вакцин хандивлана гэж Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү мягмар гарагт мэдэгджээ. Мөн Токиогийн засаг захиргаа ирэх долоодугаар сард Индонез, Малайз, Филиппин, Тайландад вакцин хандивлахаар төлөвлөж буйг тэрбээр мэдээлсэн байна.
“Вьетнам дахь халдварын нөхцөл байдал, вакцины хомсдол хийгээд хоёр талын харилцааг харгалзан үзсэний дүнд бид ийм шийдвэрийг гаргалаа” гэж М.Тошимицү хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Ийнхүү хандивлах вакцин нь Их Британийн “AstraZeneca” компанид гарган авсан, Япон үйлдвэрлэсэн вакцин байх юм. Япон энэ сарын эхээр мөн Тайваньд 1.24 сая тун вакцин хандивласан байна.
Дөрөвдүгээр сараас хойш халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж эхэлсэн Вьетнамд Их Британи, Энэтхэгт илэрсэн коронавирусний хувилбаруудын хосолсон шинэ хувилбар илэрсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.
скачать dle 12.0