Улс төр / Мэдээ мэдээлэл

Монголын компаниуд ОХУ-ын компаниудын дистрибьютерээр ажиллах боломжийг судална

Хуваалцах:


Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Олон улсын харилцаа, бизнесийн зөвлөлтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн захирал А.А.Прохороваг энэ сарын 13-нд хүлээн авч уулзлаа. 
 
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэн боломжтойг дурдлаа. Түүнчлэн цар тахлын улмаас Монголд өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэж байгаатай тул энэ төрлийн барааг ОХУ-аас их хэмжээгээр импортлох сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-ын нэр хүнд бүхий компаниудын бараа бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютерээр ажиллах боломжийг судлах саналаа танилцуулав.
 
ОХУ-аас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн экспортлоход Монгол Улсын нутаг дэвсгэр дээр логистикийн үйлчилгээ үзүүлэх найдвартай түнш аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоох сонирхолтой буйгаа илэрхийлэв. Уулзалтын дүнд талууд ойрын хугацаанд хамтын ажиллагааны бодит санаа, санаачилгыг дэвшүүлэн, санал солилцож, хамтран ажиллахаар тохиров.
скачать dle 12.0