Улс төр / Мэдээ мэдээлэл

Нөхөн сонгуулийн өмнө УИХ-ын сонгуулийн дүнг эргэн харахад

Хуваалцах:


-Нэр дэвшигч Э.Батшугар С.Мөнхчулуунаас хоёр дахин их санал авч байжээ-
УИХ-ын 28 тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт ирэх аравдугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлээд байгаа. Тэд нэр дэвшигчдээ ирэх сарын 1-н гэхэд тодруулж, олон нийтэд зарлах хуулийн хугацаатай.
Сонгинохайрхан дүүргийн 28 тойрогт 2020 оны сонгуулиар гурван мандат дээр 27 улстөрч нэр дэвшиж, өрсөлдсөн. Үүнээс сонгуулийн дүнгээр Н.Учрал 53651 хүний санал буюу 65.54 хувиар нэгдүгээрт жагссан байдаг.  Түүний араас Д.Сумъяабазар 36785 /44.9 хувь/, П.Анужин 32031 /39.13 хувь/ хүний санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.  Д.Сумъяабазарын хувьд гишүүн болсныхоо дараа  Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учраас энэ тойрогт дахин санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.
Энэ удаагийн нөхөн сонгуульд дээрх улстөрчдийн араас хамгийн олон санал авсан нэр дэвшигчид орж ирж магадгүй байна. Өнгөрсөн сонгуулийн дүнгээр дөрөвдүгээр байрт нэр дэвшигч Э.Батшугар жагссан.  Тэрбээр 22991 хүний санал буюу сонгогчдын 28.09 хувийн дэмжлэгийг авч чадсан.  
Харин тавдугаарт жагссан С.Мөнхчулуун хувьд 11579 хүний санал буюу 14.14 хувийн дэмжлэг авчээ.  Саналын тоогоор нэр дэвшигч Э.Батшугараас хоёр дахин бага санал авсан байдаг.  Харин зургадугаарт жагссан  М.Тулга 10951 хүний санал буюу 13.38 хувийн амжилт үзүүлж, С.Мөнхчулуунтай нэлээд ойр санал авсан байдаг.  Тэдний араас АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Очирбат, О.Магнай нар болон Х.Бат-Ялалт, М.Наранбаатар нар саналын тоогоороо жагсаж байсан юм.
скачать dle 12.0