Онцлох мэдээ / Улс төр

Том нь зугтаж, жижиг нь ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?!

Хуваалцах:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн /2021.09.22/ Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр шатахууны хомсдол үүсэхэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгджээ.
Өөрөөр хэлбэл, салбарын сайд Г.Ёндонд өнөөгийн нөхцөл байдал бий болоход аль шатандаа алдаа гаргасан эсэхийг тогтоож, тэрхүү албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан байна.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэн хариуцлага алдсан, хэнд хариуцлага тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно" гэж ярьсан юм.
Үнэн хэрэгтээ хариуцлага алдсан гол эзэд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар байтал тэдэнд хариуцлага тооцохыг оронд тэднийг хариуцлага алдсан дарга нарт хариуцлага тооцохыг даалгажээ.
Олон нийтийн зүгээс шатахууны нөөц бүрдүүлээгүй, хомсдол үүсэхээс сэргийлж чадаагүй, ажлаа цалгардуулсан гэх үндэслэлээр салбарын сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
Ямартай ч Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан нөхдөд хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой эзэд нь суудалдаа үлдэж, тэдний өмнөөс хурган дарга нар нь хариуцлага үүрэх нь бололтой.

Эх Сурвалж: Zindaa.mn скачать dle 12.0