Онцлох мэдээ / Улс төр

Шахмал түлшний асуудлаар Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ

Хуваалцах:


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийгэмд үүсээд буй шахмал түлш, шатахууны асуудал зэргээр мэдээлэл сонсож байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болжээ.Шахмал түлшний асуудалд Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө "Цэгүүдийн тоог нэмчихвэл хүмүүс оочирлохоо болино. Хажуу талд цэг байхад оочир өөрөө хуваагдаад, зарим нь тэнд зарим нь энэ цэгээсээ авхад хүмүүсийн дунд бухимдал үүсэхгүй. Ерөөсөө нол зарчим энд л байна. Интернэтээр 1000 гаруй хүмүүс хүсэлтээ өгсөн. Шаардлага хангаад шалгаруулсан нь 600 хүн байна. Одоо ингээд 600 хүн бэлэн байна. Дуудаад гэрээгээ байгууллахад 600 цэгийн шаардлагаа хангасан. Түлшээ аваад эхэлнэ гэсэн үг. Бодит байдал ийм байна" гэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар "Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочир тасрахгүй. 1000,2000,3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.
скачать dle 12.0