Улс төр / Мэдээ мэдээлэл

АН: Ерөнхий сайд өөрийн биеэр сонгогчдын саналыг худалдаж авсан

Хуваалцах:


АН-аас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Ан-ын зүгээс тус сонгуулийг хууль бусаар зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.ГАНБАЯР “АН-ын зүгээс УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийн санал хураалтад ашишлаж буй автомат тоног төхөөрөмж, ашигласан үзгэн бал зэрэгт маргаантай нөхцөл илэрсэн гэж үзэж байна. Энэ асуудлаар АН-ын зүгээс СЕХ-д гомдол гаргасан. СЕХ-ноос уг гомдлыг ЦЕГ-т шилжүүлсэн байна. Тиймээс АН-ын зүгээс цахим санал тооллогын системд шалгалт оруулах хүсэлтээ өгсөн. МУ-ын Ерөнхий сайд өөрийн биеэр 18 машинтай Хэнтий аймгийн Батноров, Дадал, Биндэр сумуудад иргэдтэй уулзалт хийж, сонгогчдын саналыг худалдаж, төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархсан гэж үзэж байна. МАН санал хураалтыг хууль бусаар зохион байгуулсан. Энэ асуудлыг АН-ын зүгээс зүгээр орхихгүй цаашид нягталж шалгана” гэв
скачать dle 12.0