Эдийн засаг:
“Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэгчээр АТГ-ынхан улстөрийн зорилгоор дахин нэг хүнийг хэлмэгдүүллээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 2019 онд зарлагдсан тендерийн асуудлаар цагдан хорьсон нь дуулиан тарьж байна.
Энэ талаар түүний өмгөөлөгч П.Баасанжав “Прокурорын байгууллагаас Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-иас 2019 онд зарласан даатгалын үйлчилгээний худалдан авалттай холбоотой асуудлаар шалгаж, худалдан авах ажиллагаанд шалгарсан аж ахуйн нэгжээс авлига авсан байж болзошгүй тул баривчилсан гэж мэдээлсэн байна.
Д.Хаянхярваа нь 2019 онд УИХ-ын гишүүн байсан 2020 оны 10 сарын 12-ны өдөр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл 2019 оны худалдан авах ажиллагаа, түүнээс авлига авсан гэж баривчлан мөрдөн байцаалт явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Д.Хаянхярваа захиралтай өөртэй нь уулзахад ‘2019, 2020 оны худалдан авах ажиллагааг дотоод аудитаар шалгаад илэрсэн зөрчлүүдийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, уг зөрчлийг шалгуулахаар материалуудыг 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг хорьж шалгаад байгааг ойлгохгүй байна, би хууль бус шийдвэр гаргаагүй гэж байна лээ.” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэгэхээр түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар Д.Хаянхярваа 2019 онд УИХ-ын гишүүн байсан байхад яагаад хаа хамаагүй хэрэгт холбогдуулан, цагдан хорьж сүрийг бадруулав гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэр ч утгаараа яагаад хоригдов биш Д.Хаянхярваа хэний дургүйг хүргэснээс болж ийн баривчлагдах болов гэсэн асуулт сошиалаар түгж эхэллээ.
Эцэст нь АТГ улстөрийн бороохой болж хэн нэгнийг хэлмэгдүүлж буй үйлдлээ хэзээ зогсоох юм бол оо.
https://erennews.mn/article/50511
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49