Онцлох мэдээ / Улс төр

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна

Хуваалцах:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын  нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр парламент бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр, Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов.
Шинэ гишүүдэд хандаж чуулганы танихмд гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ бол сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний мөнгийг үрж, бухимдуулсан явдал болсон.
Энэ хоёр залуу энд сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Би энэ хоёрын оронд байсан бол ичих байсан.
Эрх баригчид ардчилалтай болж чадахгүй байна. Энэ дөрвөн жилд надтай хамт суугаад хамаагүй өөр болно гэж бодож байна. Би та нарыг өөр болгоод өгнө.
https://www.timelive.mn/
скачать dle 12.0