Эдийн засаг:
Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрбээр "Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна.
Хятадтай Монгол Улс ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй. Хөрш орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утсаар ярьсан. Цахим уулзалтыг мөн хийсэн. COVID-19-тэй холбоотой урд хөршийн баримталж байгаа бодлого бол зөвхөн Монгол Улсын хувьд биш хуурай замын боомттой найман улсад ижил байна.
Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлээд явж байгаа. Дотоодод халдварын тархалтыг алдахгүй байхын тулд нэгдсэн менежменттэй ажиллаж байгаа учир бид гадаад харилцааны хүрээнд асуудал үүссэн гэж дүгнэж болохгүй. 2022 оны хоёрдугаар сард олимп болох гэж байгаа.
Дэлхийн аль ч улс орны ерөнхийлөгч Бээжинд айлчлалаар очихгүй байгаа гэдгийг иргэд харгалзаж, хүлээцтэй байх хэрэгтэй. Хятад хуурай хилийн боомтоор хорио зөрчиж хил нэвтрүүлсэн гэдэг асуудлаар 1000 гаруй төрийн албан хаагчаа ажлаас чөлөөлсөн. Тиймээс улс төрийн шалтгаантай гэж харж болохгүй. Цаашид хоёр хөрштэй цогц менежментийн хүрээнд хамтран ажиллана” гэв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49