Улс төр

С.Одонтуяа: Манай намын бүлэг энэ долоо хоногт төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авахаар төлөвлөсөн

Хуваалцах:

 

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаа танилцууллаа. Тус бүлгийн дарга Д.Ганбат "2022 оны төсөвт орлого олж эдийн засгаа тэлэх санал санаачилга бага байгаа. Харин "Ирээдүйн өв сан”-гаас хөрөнгө гаргаж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлэх гэж байна. Энэ сангаас 2030 он хүртэл хөрөнгө гаргахгүй байхаар анх хуулийг нь баталсан. Гэтэл ийм зүйл хийж байгаа нь буруу. Үүний оронд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа хойшлуулж болох байсан. Тиймээс манай намын бүлэг энэ долоо хоногт төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "АН-ын бүлэг Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэж үзэж байгаа учраас Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ажлыг дэмжиж байгаа. Харин энэ асуудлыг улстөржүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 онд эдийн засаг зогсонги, түүхий эдийн ханш унасан үед далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр гэрээ байгуулсан. Улс орноо бодож тэр гэрээг хийсэн. Гэхдээ алдаа оноотой зүйл байгаа” гэв.


скачать dle 12.0