Улс төр

“Даатгалыг хувийн хэвшилд үлдээж, СЗХ-ноос хяналт тавьдаг байх саналаа хүргүүлсэн“

Хуваалцах:

Жолоочийн даатгалын тухай хуулийн талаар Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Даатгалын зах зээл нь хувийн хэвшлээрээ явах нь зөв. Даатгалын компаниудын нөхөн төлбөр учир дутагдалтай ч гэдэг юм уу ямар нэг асуудал байлаа гээд төр заавал оролцохгүй албагүй. Хувийн хэвшлийн даатгал эрхэлж байгаа компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, нөхөн төлбөрийг нь тодорхой хэмжээгээр хүртээмжтэй болгох тал дээр СЗХ-ноос зохицуулалт хийгээд явж болно.
Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Хуулийн зохицуулалт дээрээ хувийн хэвшлээ түлхүү оруулж, дэмжих нь зүйтэй гэдэг саналаа хүргүүлсэн байгаа" хэмээлээ.
скачать dle 12.0