Онцлох мэдээ / Улс төр

ТАНИЛЦ: Төрийн мэдэлд 100 хувь очих аж ахуйн нэгжүүд

Хуваалцах:

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сангийн яамнаас стратегийн ач холбогдолтой, 100 хувь төрийн мэдэлд байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг танилцуулжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хавраас хойш ярьсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлт хийх асуудал. Энэ ажлыг эхлүүлэх саналаа оруулсан. Эхний ээлжид стратегийн хувьд 100 хувь төрийн өмч байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг зарлаж, тогтвортой бодлогоор дэмжиж ажиллах танилцуулгаа хийсэн. Өнөөдрийн хувьд 30 гаруй компани байна. Цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Удахгүй тогтоол нь эцэслэгдэж гарна" гэх мэдээллийг өгсөн юм.  

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ, 100 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД ШИЛЖИХ ААН-ИЙН НЭРС 
 
  • "Эрдэнэт" үйлдвэр
  • "Монголросцветмет"
  • "Эрдэнэс Оюутолгой"
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Деспитчерийн үндэсний төв
  • Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал
  • Газрын тос боловсруулах үйлдвэр
  • Орон нутгийн болон нийслэл дэх ДЦС-ууд
  • Төрийн орон сууцны корпорац
  • Эгийн голын УЦС
  • Тавантолгой түлш
  • Авто тээврийн үндэсний төв
  • Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар
  • Барилгын хөгжлийн төв
  • Улаанбаатар төмөр зам
  • Монголын төмөр зам
  • Хөгжлийн банк
  • Орон нутгийн АЗЗА
  • Дулаан, цахилгаан түгээх компаниудыг бодлогоор дэмжих санал гаргасан тогтоол удахгүй гарна гэдгийг нэмж тодотголоо.
скачать dle 12.0