Эдийн засаг:
“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг болж байна.
Монголын уул уурхайн салбар 2020-2030 онд хурдацтай өсөх төлөвтэй байна. Ялангуяа зэс, нүүрсний салбар эрчимтэй өсөх төлөвтэй байгааг оролцогчид тодотгож байгаа юм. 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнийн эерэг хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5,3 тэрбум ам.доллароос 12.5 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцоолол хэлэлцүүлгийн үеэр яригдлаа.
Монгол Улсын ДНБ жилд 5% өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19,7% байсан бол 2030 онд 32.7% болж өснө гэсэн таамаглалыг CRU consulting судалгааны компани гаргажээ.
Хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, CRU consulting судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон бусад төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49