Онцлох мэдээ / Нийтлэл

Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү

Хуваалцах:

Дагавар хүүхэд аятай дандаа л ад үзэгдэж ирсэн нэг хэсэг бүлэг хүмүүс бол Төрийн үйлчилгээнийхэн. Төрийн албаныхны цалин нэмэгдэхэд ТЗ буюу төрийн захиргааныхан, ТТ буюу Төрийн тусгайгийнхны цалин тэтгэмж, урамшуулал хамгийн түрүүнд нэмэгддэг ч ТҮ-ний ажилчдын нэмдэггүй. Тэднийг юм юмнаас хоцроож ирсэн, одоо ч бас ад үзэж элдэв эд хөрөнгө аятай ийш тийш нь шидлэх гэж байна.
Товчхондоо бол ТҮ-ний ажилчдыг тэр тусмаа боловсролын салбарынхныг төсвийн алдагдлыг нөхөх золиосонд гаргаж байна гэж ойлгогдож, харагдаж байгаа юм.
2022  оны төсөвт 18 их наяд төгрөг төсөвлөн баталчхаад НОГООН ГЭРЛЭЭР баталсан гээд хөөрцгөөж хамтлаг дуучидтай цэнгэж, бүжиглэж үнэнхүү кайфтай байгаагаа харуулсан тэднийг хумсаа нуусан муурнууд гэцгээж байна, цаана чинь.  
Учир нь Төрийн үйлчилгээний, тэр тусмаа зөвхөн боловсролын салбарт 3300 гаруй хүн ТҮ-ний 1-3 дугаар зэрэглэлд хамаарагдах ажил мэргэжил эрхэлдэг.
Тэгээд ч эдгээр мэргэжлийн хүмүүс та бидний ажлаа ая тухтай хийх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хамгийн чухал албаны  ажилтнууд.
Товчхондоо бол боловсролын салбарт ажилладаг ТҮ-нийхнийг хувийг хэвшилд шилжүүлэхээр улайрч байгаа нь тэднийг үхэл рүү түлхэж байгаатай агаар нэг юм. Ингэж хэлэхийн учир нь хувийн салбарынхнаар тэдний ажлын орон тоог хумиулах тактик гэж харагдаж буйд байгаа юм.  
Нөгөөтэйгүүр мэргэжлийн ажилчдын цалинд төсөвлөсөн мөнгө нь байж байхад ийш тийш нь шилжүүлж байгаагаас харахад 2022 оны төсөв ч тийм ч сайн болоогүй, орон нутгуудын төсөв хуудуутай хийгдэж гэж ойлгогдоход ч хүрч байна.
Засгийн газрын “Эрүүл мэндээ сэргээж эдийн засгаа аврах” төлөвлөгөөний нэг хэсэг нь энэ...
Тэгээд ч төр хувийн хэвшил хоёр нэг тогооноос хооллох нь байж болохгүй асуудал. Нөгөөтэйгүүр 3300 гаруй ажилтнуудын цаана багаар бодоход 3000 өрх айл бий гэж гэхэд  10 мянга орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, тэд хот тойрсон хогийн цэгүүд түшиглэн амьдрах болчихлоо.
Михаилд нэг бодол бий гэдэг шиг ядарч зүдэрч байж энэ амьдралаа авч яваа тэднээр оролдвол зүгээр хараад суух нь юу л бол.

Erennews.mn
скачать dle 12.0