Эдийн засаг:
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Украин дахь биологийн лабораторийн асуудлаар хуралдуулах хүсэлтийг ОХУ гаргажээ. Энэ талаар НҮБ-д суугаа ОХУ-ын нэгдүгээр орлогч төлөөлөгч Дмитрий Полянский твиттер хуудсандаа бичсэн бөгөөд Украин дахь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг баасан гаригт хуралдуулах хүсэлт гаргаж, АНУ-ын цэрэг-биологийн үйл ажиллагааны талаар хэлэлцэх саналыг оруулсан гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь Америкийн цэргийн биологийн хөтөлбөрт оролцсон Украин дахь биологийн лабораториудын үйл ажиллагаанд АНУ 200 гаруй сая доллар зарцуулсан тухай танилцуулга хийсэн юм.
Украин дахь АНУ-ын цэргийн биологийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай конвенцийн (BTWC) дагуу зөвлөлдөх механизмыг эхлүүлэхийг үгүйсгэхгүй хэмээн Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байв.
Мөн Украин дахь АНУ-ын санхүүжилттэй биологийн лабораториудын талаарх мэдээллийн талаар Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лицянь Вашингтоныг дотоод болон гадаад дахь биологийн цэрэгжилтийн үйл ажиллагаагаа тодорхой болгохыг уриалаад байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ, Украин дахь био лаборатори дахь АНУ-ын оролцоо нь хаа нэг аюулгүй байдлын тусламжаар хязгаарлагдаж байгаа гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
Өчигдөр, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
Өчигдөр, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11
Бага насны хүүхдийг зодсон цэцэрлэгийн
15-10-2024, 11:48