Дэлхийд

Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй

Хуваалцах:

 

Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй

 

АНУ-ын Нью-Йорк хотын метронд өчигдөр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийг 62 настай Франк Жэймс үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг баривчилжээ. Түүнийг нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа явуулсан хэргээр шүүнэ гэж Холбооны мөрдөх товчооноос мэдээлэв. Өнөөдөр сэжигтнийг шүүх хурал болно. Хэрэв түүнийг гэм буруутайг нотолбол бүх насаар нь хорих ялаар шийтгэж болзошгүй. Франк Жэймс метроны галт тэргэнд хоёр утаат бөмбөг дэлбэлж, гар буугаар 33 удаа гал нээн, олон зорчигчийг шархдуулсан юм.                

Эх сурвалж: BBC

скачать dle 12.0