Онцлох мэдээ / Улс төр

АТГ-аас ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна

Хуваалцах:

АТГ-аас ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна

 

АТГ-аас энэ өдрүүдэд хэд хэдэн баривчлааг явуулаад байна. Тодруулбал, Мягмар гаригт /2022.04.26 /Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын нэр бүхий зарим албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан. Тус албан тушаалтнууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий ААН-үүдэд давуу байдал бий болгон, тендерт сонгон шалгаруулж, үүнийхээ хариуд хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. 

Тэгвэл мөн өчигдөр орой   (2022.4.26) АТГ-ын ажилтнууд  “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг  бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж, их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь  дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 3000 ам.доллар бусдаас авч байгаад баригджээ.

Мөн АТГ-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга  Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна. Тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байгаа талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Тодруулбал,  ОСНААУГ-ын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын  усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс багагүй хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй аж. 

Цар тахлын үед айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор тог цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг төрөөс төлсөн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын айл өрх, албан байгууллага бүрийн өмнөөс тог цахилгаан, ус, дулааны төлбөрийг нь улсад шилжүүлсэн. Харин энэ мөнгөнөөс ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нар айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийх замаар завшсан байж болзошгүй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ZARIG.MN

https://zarig.mn/x7d?fbclid=IwAR2mjkJ-2uzeS7jq0qC2Qg4zuBvzpaKdKOhYM1CsKyDX-4GRWfKMrq-NaKQ

скачать dle 12.0