Дэлхийд

НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна

Хуваалцах:

НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна

 

6-р сарын 29-ний өдөр, Испанийн Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар баталсан стратегийн шинэ баримт бичигт Хятадыг “Евро-Атлантын далайд системийн сорилт учруулж байна” гэж дүгнэжээ. Энэ бол НАТО худал, үнэнийг хольж, бүлэглэлийн сөргөлдөөнийг бий болгож буй бас нэгэн нотолгоо бөгөөд “хүйтэн дайны үлдэгдэл” нь харин дэлхийн энх тайван, тогтвортой байдалд сорилт учруулж буйг харуулж байна.


НАТО-г байгуулж, өргөжин тэлэх үйл явцыг эргэн харахад энэ нь АНУ-ын хувьд бүлэглэлийн сөргөлдөөнд оролцох хэрэгсэл болсон гэдгийг ойлгоход хэцүү биш юм. Украины хямрал эхэлснээр АНУ НАТО-г өргөжүүлэхийг тачаадан хэрэгжүүлж, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт нэвтэрч ямар нэгэн “зүйл” хийхийг хүсэж байгаа нь илт боллоо.

Гэсэн хэдий ч НАТО-гийн урт хугацааны тэлэлтийн үйл явцад дотоодод нь гүнзгий хагарал үүссээр ирсэн юм. Дэлхийн хамгийн том цэргийн эвсэлд АНУ нь манлайлагч, Европ нь харин дагагч мэт байсаар иржээ. Хятад, Европын хооронд томоохон ашиг сонирхлын зөрчил, геополитикийн зөрчил байхгүй гэдгийг Европын Холбоо маш тодорхой мэдэж буй учраас НАТО-гийн хамгийн сүүлийн стратегийн баримт бичигт Хятадыг нэг талаар “системийн сорилт” гэж, нөгөө талаар “Хятадтай бүтээлчээр харилцахад нээлттэй байна” гэж тэмдэглэжээ.

 

1999 онд НАТО-гийн эвсэл Югославын эсрэг агаараас цохилт өгч, 2001 онд АНУ тэргүүтэй НАТО-гийн эвсэл Афганистан руу довтлон, сүүлийн 20 жилийн турш дэлхий дахинд эмх замбараагүй байдлыг буй болгосоор байна. 2003 онд АНУ, Их Британи тэргүүтэй НАТО-гийн нэгдсэн цэрэг Иракийн дайныг үүсгэж, зүүн тийш таван удаа тэлэх замаар Оросын орон зайг эзэлсээр, эцэст нь Орос, Украины хоорон дахь мөргөлдөөнд хүргэжээ. НАТО олон арван жилийн турш дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна.

НАТО энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Финлянд, Шведийг элсүүлэхээр санал нэгтэй тохиролцсон нь зургаа дахь удаагаа өргөжүүлэх үйл явцыг эхлүүлнэ гэсэн үг юм. НАТО-гийн тэлэлт болгон Европ дахь аюулгүй байдлыг улам дордуулна гэдгийг түүх нотолж байна. Бразилийн Сан Паулогийн их сургуулийн улс төрийн эдийн засгийн профессор Маркос: “НАТО-г тасралтгүй өргөжүүлж, АНУ зэрэг улс орнууд бусад орны эсрэг эвсэл байгуулж буй нь аюулгүй байдал, тогтвортой байдалд заналхийлэл учруулж байна” гэж онцлоод алдаанаасаа сургамж авч, ганц талын ашиг сонирхлын үүднээс бусад улс орны эрх ашгийг хохироосон бүлэглэл байгуулах нь авуушгүй зүйл юм гэжээ.

Наянтайгийн Далантай 

SONIN.MN

скачать dle 12.0