Онцлох мэдээ / Улс төр

О.Баасанхүү: О.Цогтгэрэл Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын гар хөл болоод яваад байна

Хуваалцах:

"4-11" хэвлэлийн хурал боллоо. Хуралд АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү нар оролцов.
 
Энэ үеэр О.Баасанхүү: " Хэн дарга болох вэ? хэн сайд болох вэ? хэн эрх мэдэлтэй болох вэ? гэдэг зүйлүүдээ одоо болиоч ээ! Хүний өөрийн гэхгүй, бүх л намынхаан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж хэлье. Та хажууд байгаа хуульчдаа нэг анхаараач ээ.Таньд буруу зөвлөгөө өгөх гээд байх шиг байна. Жишээлбэл өнөөдөр И.Мөнхжаргал нар нь дээд шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх эрх хүссэн бичиг өгч ч байх шиг. Гэтэл АН-д дүрэм бий. Дараагийн дарга томилогдоод бүх асуудал шийдэгдэнэ. Удахгүй шийдэгдэх гэж байхад наана нь ийм хийх хэрэггүй.УИХ дахь бүлэг ч гэсэн ялгаагүй. Шинээр баталсан хууль нь ндсэн хуулийг зөрчсөн гэж гомдол гаргаад, тухайн гомдолд маргаан үүсгэх эсэх асуудал энэ долоо хоногт шийдэгдэх гэж байгаа. Шийдвэр гарвал автоматаар хууль нь хүчингүй болно. Өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиар ч гэсэн олонхийн саналаар бүлгийн даргыг томилно гэж байгаа. Энэ нь бүлгийн нийт гишүүд хуралд оролцоно гэсэн үг.
 
Төрийг түшилцэнэ гэдэг нь төрийг бужигнуулж, сульдуулна, хүчгүйдүүлнэ гэсэн үг биш. Харин хүчгүй байгааг нь нөхнө, сайжруулна гэсэн үг.
 
Өнөөдөр төрийг хүчгүй байлгахын төлөөх МАН-ын зодоон нүдээн нь хэвлэлээр бараг ил гараад байна. Би сайд болно, чи сайд болохгүй гээд л... Шадар сайд нь хэн болох вэ? Сангийн Сайд нь хэн байх вэ? гэж байгаагаас биш улс орноо бодохгүй байна. Өчигдөр хариуцсан сайд нь маш аймшигтай мэдээлэл хийж байна лээ. Энэ өвөл паар, гэрэл чийдэн ирэхгүй байх магадлалтай гэж...
 
Манай намаас УИХ-д гарсан хүмүүс бас л төмсөгдүүлсэн. Ж.Батсуурь гэхэд Сүхбаатар аймаг дахь 16 давхар барилгын асуудлаар  төмсөгдүүлж, эрх баригчдын гар хөл болсон. О.Цогтгэрэл бас Ц.Нямдоржийн, Д.Дорлигжавын гар хөл болоод яваад байгаа. УИХ дахь АН-ын бүлгийг самрах замаар хүчгүй болгож байна" гэв.
 
Э.Мягмардорж
https://www.sonin.mn/news/enews/132254
скачать dle 12.0