Эдийн засаг:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эв эеийн Засгийн газар байгуулна” гэж мэдэгдсэн нь АН болон ХҮН-ыг ёстой л хошхируулна гэдэг боллоо. Амьхандаа ингэж хэлснийг нь парламентад суудалтай дээрх намуудын төлөөллийг Засгийн газарт багтаах нь гэсэн явуургүй мессежийг олон нийтэд тараах үндэслэл болгон ашиглах боломж олгочихлоо.
МАН-ын хувьд дотооддоо сайдын суудлын төлөөх “дажин” эхэлчихсэн энэ цаг үед АН, ХҮН-аас хэн нэгнийг Засгийн газартаа урих, чихэх ямар нэг арга сүвэгчилбэл Ерөнхий сайд, генсек хоёр нь гишүүддээ ёстой “бариулж идүүлэх” байлгүй дээ.
Үндсэн хуулийн Цэцээс давхар дээлийн асуудлыг хөндөх боломж олгосны хэрээр улстөрчид өөрсдийгөө гололгүй хошуурч байгаа нь үнэн.
Мэдээж АН-ынхан бол аль хэдийн чадамжгүй болчихсон сөрөг хүчин гэдгээ харуулчихсан. ХҮН МАН-ын даалгаврыг биелүүлэгчид гэдгээ баталчихсан. Гэсэн ч УИХ-д 62 гишүүнтэй, үнэмлэхүй олонх болчихсон МАН-ын хувьд бүгд давхар дээл хүсэмжилж, гадна суугаа амбицтай нөхөд нь ч дараагийн ээлжийн Засгийн газарт багтах гээд чичирч байхад АН, ХҮН хоёрын хүслийг гүйцээнэ гэж байхгүй.
Товчхондоо энэ хоёр намаас хэн нэгнийг сайдын суудалд залбал МАН-ын дарга өөрийн намын гишүүдийнхээ эсэргүүцлийг давж чадахгүй годройтох биз.
Тиймээс л МАН-ын гишүүд АН, ХҮН-ынхан одоо зүүднээсээ салбал таарна хэмээж буй аж.
Ерөнхий сайдын хэлсэн үг нь угаасаа АН, ХҮН-ынханд бус “бялуугаа хүртэх” гэж улайрч буй МАН-ын гишүүддээ зориулж хэлсэн гэдэг нь илэрхий болоод л энэ хэдэн өдөр Засгийн газартаа хэнийг багтаахаа шийдэж чадахгүй өдийг хүрчхээд байгаа шүү дээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49