УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр шинээр томилогдож байгаа сайд нарын талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хоёр өгүүлбэрээр тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-ХХААХҮЯ бүх мал нь шүлхийтчихсэн. Малчин өрх нь орлого ашиггүй болсон. Гоц халдварт өвчинд автсан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Хөдөө аж ахуйн салбар урамшууллын бодлогогүйгээр дэлхийн хаана ч явдаггүй. Иймд урамшууллын бодлогоо зөв залж, тэлэхэд анхаараарай.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Цар тахал, дайны асуудал маргааш гэхэд зүгээр болохгүй. Энэ бүхэнтэй уялдуулж, ажлаа явуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
- Эрчим хүчний сайдад маш их найдаж байгаа шүү. Цахим ард түмэн биш, цахилгаангүй ард түмэн болох гээд байна..
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
- Монгол Улсын хөдөө орон нутаг багуудыг шилэн кабелиар нэн тэргүүнд холбох ёстой. Ж.Ганбаатар гишүүнийг уул уурхайн салбарыг эргэлтэд оруулах тал дээр мэдлэг боловсролоо дайчилна гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
- Нефть хайгуулыг өргөжүүлэх, үйлдвэрээ түргэн шуурхай барьж дуусгах хэрэгцээ бий. ОХУ-тай шатахууны үнийн асуудлаар тохиролцох тал дээр анхаараарай.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
- С.Бямбацогт сайдаас асуухад Дорнод, Сүхбаатар хоёрын хооронд эвдрэлтэй 50 км замын ажлыг 2023 оны төсөвт суулгах уу?
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
- Дан дээлтэй сайд нарын ажлыг үргэлжлүүлээд яваарай. Боомт хариуцсан сайдтай болж байгаад баярлаж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
- Эдийн засгаа сэргээх, хувийн хэвшлээ дэмжих, үнийн өсөлтийг саармагжуулах, түгжрэлийг бууруулах ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай. “. Мөн усны мега төслийг тооцоо судалгаанд үндэслэж менежмент хийж ажиллахыг хүсч байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
- Олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон Дарханы замын асуудлыг хурдан шуурхай дуусгаж өгөөч ээ. С.Бямбацогт танаас Дарханы замыг ашиглалтад оруулж өгөхийг хүсч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
- Эдийн засгийн хүндрэлийн үед улс орны эдийн засгийг сэргээхэд дотоод гадаадын хөрөнгө оруулалт, тодорхой шийдэл гаргаж ажиллах зайлшгүй шаардлагатай. Улс орны нөхцөл байдал хүндэрсэн цаг үед та бүхнийг сайн ажиллана гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байхад шинэ бүтцээр ороод ирэх шаардлагагүй гэж бодож байсан. Эдийн засаг, Цахим хөгжлийн сайд ороод, Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайдтай болох юм байна. Хэмнэлт гээд баахан юм ярьчихсан хэрнээ төр, Засгийн газрын бүтцийг данхайлгах нь хэр оновчтой вэ.