Онцлох мэдээ / Улс төр

АН нэгдэх нь Х.Баттулга, С.Эрдэнээс илүү ард нийтэд ашигтай

Хуваалцах:

УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш Монголын улстөрд сөрөг хүчин байгаа эсэх нь тодорхойгүй боллоо. МАН парламентад үнэмлэхүй олонх болж, засгийн эрхийг гартаа авчихсан явахад АН-ынхан өөрсдийн тамга ч үгүй явна.
Уг нь АН-ынхан сөрөг хүчний байр суурьтай байж ард иргэдийн өмнөөс хяналт тавьж байх ёстой. Гэтэл АН-ынхан даргын суудал, тамганы асуудлаа шийдэж чадахгүй, хэлэлцээд барахгүй хэрэлдэж, шүүхдсээр байгаа. Одоо бүр эцэст нь УИХ-д бүлэг ч үгүй болох шинжтэй.
Арга ядсан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа намынхандаа хандаж уриалга хүртэл гаргалаа.
Тэр “Нэгнээ угтан алхацгаая” найр тавих нь эвийн эхлэл хэмээн уриалжээ. Хоёр тийшээ хараад суучихсан намын нөхдөө нэгэн зүгт харъя гэсэн санаа нь.
Мөн тэр “Өнгөрсөн хугацаанд 2 хуваагдаж ардчиллын лидерүүдрүүгээ шороо цацалцаж, өөр хоорондоо захиалгат хар пи-ар явуулснаа улс төр хийлээ гэж ойлговол том эндүүрэл. Бүтэн нэртэй ч хүн үлдсэнгүй. Улсын хөгжлийн төлөө л улс төр оршдог. Үндэсний эрх ашгийн төлөө л улс төрждөг байх ёстой. Улс төр дэх бурууг хатуу шүүмжилж анхааруулах, бүр тэмцэх ёстой. Зөвийг дэмжиж, уухайлан түгээх ёстой. Бид цаг үеийнхээ дуудлага, шаардлагад нийцэж эс чадваас улс төрийн тавцангаас арчигдан, монголын ардчилал алсран одоход ойрхон байгааг намын гишүүн, дэмжигч бүр ухамсарлан эвийг эрхэмлэн, нэгдлийг бүтээхийг би уриалж байна. Бас шаардаж байна.” гэжээ.  
Үнэхээр өнөөгийн улстөрд АН үгүй болохын зэрэгцээ ардчилал үгүй болно гэх хүн олон бий. Түүнчлэн улстөрд хүчтэй сөрөг хүчин, ард нийтийн өмнөөс ардын намд хяналт тавих учиртай байтал өөрсдийгөө “булшилж” байгаа нь эргээд “сэхэх” найдваргүй болохын “цондон”.
Тэр ч утгаараа С.Одонтуяа “Хэрэв талууд эвлэрэхэд шаардлагатай ямарваа санал, санаачилга гаргах, холбоос, гүүр хэрэгтэй бол би, бид үүнд бэлэн байна.” гэдгээ ч илэрхийлсэн биз ээ.
https://erennews.mn/article/56955?fbclid=IwAR2mt5Hb5kBWV7eqoZFMZMCNvxBqXE2ta8ON_yYmaJZxBl_BPOu347rBzLo
скачать dle 12.0