Онцлох мэдээ / Улс төр

Г.Амартүвшин: Ц.Даваасүрэн гишүүнд баярлалаа, миний PR-ийг сайн хийлээ

Хуваалцах:

Өчигдөр чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн " Хөгжлийн банкны зээлд төр баталгаа гаргаж болохгүй. Энэ хуулийг өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Гэтэл 30 гаруй тэрбумыг авсан Г.Амартүвшин зэрэг хүмүүс "Төрийн баталгаа гаргаад зээлийг төлнө" гээд сууж байгаа байхгүй юу, гөлийчихөөд. Ичихгүй. Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан бэ? Шалгуулаарай чи. Чамд УИХ-д суух эрх байхгүй шүү" хэмээсэн юм.
 Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Өнөөдөр чуулганы хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл орно. Гишүүд үүнийг анхаарч сонсоно гэж итгэж байна. Харамсалтай нь өчигдөр чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Иймээс би өөрийнхөө тайлбарыг хийе. Надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад хамаагүй. Би Хөгжлийн банкны зээлчдэгчтэй хамааралтай байгаагүй. Энэ зээл төлөгдсөн гэдгийг тус компани мэдээлэл хийсэн. Би өөрийгөө шалгуулж байгаа. Надтай холбоотой мэдээллийн үнэн зөв нь удахгүй ил болно. Боломжтой компаниуд Хөгжлийн зээлээ төлөөд дуусчихсан. Одоо төрийн өмчийн компаниудтай холбоотой зээлүүд үлдсэн байна. Ц.Даваасүрэн гишүүний шүүмжлээд байгаа нь 2023 онд Засгийн газар Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд баталгаа гаргана гэсэн тогтоол байгаа юм. Төлөгдөхгүй байгаа зээлийг дахин санхүүжүүлэх асуудал шүү дээ.  Залуу гишүүд өөрөөс чинь үлгэр дуурайлал хайдаг. Бусад руугаа дайрч доромжилсон улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү. Ц.Даваасүрэн гишүүнд баярлалаа, миний PR-ийг сайн хийлээ. Танд амжилт хүсье " гэлээ. 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/544409
скачать dle 12.0