Эдийн засаг:
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ МАН-аас 2020 оны сонгуулийн хүрээнд ямар амлалт өгч байсныг тус бүлгийн хуралдаанаар цувралаар авч хэлэлцэж буй. Энэ удаагийн хуралдаанаар“Засаглал” тал дээр эрх баригчид юу амалж байсан болохыг хэлэлцсэн. Хоёрдугаарт Засгийн газарт 7 зүйл заалт бүхий албан шаардлага хүргүүлэхээр тогтсон гэв.
Тэрбээр цааш ярихдаа “МАН улс орноо авлигагүй болгоно, хүний эрхийг дээдэлнэ, УИХ-ын гишүүд нь ёс зүйтэй ажиллана гэхчлэн мөрийн хөтөлбөртөө тусгасан хэдий ч бодит байдал дээр тийм биш байна. Энэ тал дээр манай улсад ажилласан олон улсын байгууллагын дүгнэлтийг харахад, Монгол Улс хоёр зүйл дээр санаачилгатай ажиллаагүй хэмээн үзсэн. Нэгдүгээрт, Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлд хүсэл санаачилга гаргахгүй байна гэсэн бол УИХэнэ чиглэлд холбогдох хууль тогтоомжийг батлахгүй байна гэж дүгнэсэн. Тэгэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрийн энэхүү чухал заалт хэрхэн биелсэн байна вэ гэдэг нь илт харагдаж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад өмнө нь олон ноцтой асуудал олон нийтийг хамарч яригдаж байсан ч тэдгээр асуудал тэгс гээд намждаг. Тэдгээр асуудлын хойноос нүүрсний "хэрэг" орох нь.Монгол Улсын эдийн засгийн 40 хувь нь өнөөдөр төсвөөр дамждаг болсон. Үүн дээр нэмээд төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 55 их наяд төгрөгт хүрсэн. Ингэснээр Монгол Улс төржсөн эдийн засагтай болсон нь авлигажсан улс орон болгоход хүргэсэн. Үүнтэй холбоотой бид “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний олборлолт, офф-тейк гэрээ, тээвэрлэлт, зохих ажилтнуудын хөрөнгө орлого зэрэгтэй холбоотой бүх мэдээллийг ил болгох, шууд болон шууд бусаар холбогдсон албан хаагчдад хариуцлага тооцохын зэрэгцээ Ерөнхий сайд нүүрсний гэх энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг бэлтгэж, УИХ-д танилцуул гэсэн шаардлагыг хүргүүлж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал бол хүний эрхийн асуудал. МАН мөрийн хөтөлбөртөө хүний эрхийг хамгаалж, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлнэ хэмээн тусгасан. Гэтэл 2000-2020 оны хооронд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй иргэн, 40 хуулийн этгээдийг торгож, жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн эрхийг нь хязгаарлаж, гэрийн хорионд оруулжээ. Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад баривчилгаа явуулах нь хэрээс хэтэрлээ" гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганнибал, "МАН-ынхан 2020 онд төрийн албан хаагчид танилдаа давуу байдал олгохгүй гэж амалсан. Гэтэл Ковидын хууль өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн атал одоог хүртэл цуцлахгүй байна. Иргэд ажлаасаа үндэслэлгүй халагдсанаар төр 7 орчим тэрбум төгрөгөөр хохироод байна. Цаашлаад төрийн албанд 1036 албан хаагч ямар нэг шалгалт өгөлгүй ажиллаж байна" хэмээлээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлчээс ирэх оны төсвийг1.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэхүү алдагдлыг хэрхэн нөхөх бололцоотой гэж харж байгаа болохыг тодруулсан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "1.4 их наяд гэдэг бол ил харагдаж байгаа алдагдал. Хэмнэлтийн үед хасагдах зарчмаар төсвийг төлөвлөх байтал бодит байдал дээр асуудал өөр байлаа. Өнөөдөр Ирээдүйн өв сангийн мөнгийг аваад ашиглачихсан. Цаашид өр зээл тавьж бондыг бондоор санхүүжүүлнэ. Энэ бол сайн хэрэг биш. Эсвэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Энэ манай улсын төр чадамж байгааг илтгэж байгаа хэрэг" гэсэн байр суурь илэрхийллээ.
https://montsame.mn/mn/read/307966
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49