Эдийн засаг:
Улстөрийн барометр судалгааны MEC байгууллагаас 11 дүгээр сарын судалгааны дүнгээ гаргажээ. Судалгааг 2022 оны 11-р сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1,002 иргэнээс квотчилсон, санамсаргүй, түүврийн аргачлалаар түүвэрлэн, утсаар мэдээлэл цуглуулж судалгааны үр дүнг гаргасан байна.
Үүнд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны үнэлгээ 6.2 хувь байгаа бөгөөд эерэг үзүүлэлтүүдийг “ажил хэрэгч-20 хувь”, “шийдэмгий-14 хувь”, “шударга-10 хувь”, “Тэрбум мод-8 хувь”-тай эзэлж байна.
УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ 2.8 хувьтай байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 35 хувь нь “үр дүнтэй шийдвэр байхгүй” гэж хариулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааны үнэлгээ 6.5 хувьтай байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 26 хувь нь “нүүрсний мафитай эхлүүлсэн тэмцэл”-д нэмэх оноо өгсөн байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үнэлгээ 3.1 хувьтай байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49